공지사항

목록

공지 ★2025-2 улирлын эцсийн шалгалтын анхаарах зүйлсийн мэдээлэл (Шалгалтын зөрчил гаргасан тохиолдлын арга хэмжээ) Hit 1855
  • 등록일 2025-12-09 11:27:11

Дараах үйлдлүүд илэрсэн тохиолдолд шалгалтын хариуцлагагүй үйлдэл гэж үзэж, шууд шалгалтын танхимаас гарган, тухайн шалгалтад 0 оноо өгнө.
Сурагч нь шалгуулагчийн зааврын дагуу “Шалгалтын зөрчил гаргасан тухай мэдэгдэл”–ийг бөглөн 제출лэх ёстой бөгөөд цаашлаад сургуулийн захиргааны шийтгэл (сануулга, хөл хорих гэх мэт)-д хүргэж болзошгүй.

 

  • ▶ Шалгуулагчийн иргэний үнэмлэх шалгах болон эд зүйлсийн шалгалтад хамрагдахаас татгалзах

  • Шалгалтын үеэр хориглосон зүйлс авч орох, эсвэл шалгуулагчийн зааврыг зөрчиж дурын газар байрлуулах

  • Бусад оюутны хариуг харах, эсвэл өөрийн хариуг бусдад үзүүлэх

  • Гараараа дохих, дуу авиагаар дохио өгөх зэрэг бусад оюутантай харилцан дохиолох

  • Хориглосон материал харах, утас, электрон төхөөрөмж, утасгүй төхөөрөмж ашиглах

  • Шалгалтын үеэр утас, электрон төхөөрөмж, утасгүй төхөөрөмж дуугарах тохиолдолд ямар ч нөхцөлгүйгээр зөрчил гэж үзнэ

  • Бусдаар хариугаа үзүүлэхийг албадах, сүрдүүлэх

  • 2 ба түүнээс дээш хүн урьдчилан зохион байгуулж, төлөвлөсөн хэлбэрийн ноцтой зөрчил хийх

  • Хэн нэгнээр орлуулан шалгалт өгөх, эсвэл хэн нэгний өмнөөс шалгалт өгөх

  • Иргэний үнэмлэх зэрэг баримт бичиг хуурамчаар үйлдэх

  • Шалгалт дуусах дохио дуугарсны дараа хариулт бичсээр байх

  • Бусад ижил төстэй зөрчил, шалгалтын асуултын худалдаа зэрэг оюутны ёс зүйд харш үйлдлүүд


★ Онлайн шалгалтын үеэр анхаарах зүйлс

★ ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан хариулт бичих, бодлого бодох нь илт зөрчилд тооцогдож, илэрсэн тохиолдолд 0 оноо болон хатуу шийтгэл авна.

  1. 1. Шалгалт өгөхдөө чих хоёр тод харагдахаар үсээ тохируулсан байх (утас холбогддог эсвэл утасгүй чихэвч хэрэглэхийг хориглоно)

  2. 2. Царай бүрэн харагдах ёстой (малгай, маск хориглоно)

  3. 3. Компьютерыг урд талдаа, гар утсыг хажуудаа байрлуулж,

    1.    1. компьютерийн дэлгэц

    2.     2. ширээ

    3.     3. царай, хоёр гар, хоёр чих
             бүгд тод харагдахаар байрлуулна.
             Гар утсыг штатив эсвэл ном ашиглан тогтвортой байрлуулах бөгөөд эргэн тойронгийн орчныг харагдуулсан байх ёстой.


    목록

    QUICK MENU SERVICE
     
    사이트맵 닫기